2021-01-28
Ийм үед энэ л зөв, нөхцөл байдалд тохирсон сайн хүнс
Ямар үед юу идэх нь зүйтэй вэ? Нөхцөл байдалд сайн нөлөө үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг судалж үзлээ.

Ийм үед энэ л зөв, нөхцөл байдалд тохирсон сайн хүнс
Ямар үед юу идэх нь зүйтэй вэ?
Нөхцөл байдалд сайн нөлөө үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг судалж үзлээ.

1. Ядаргаатай үед / Шоколад
Ядарсан үед, ялангуяа үдээс хойш эрч хүч огцом буурч байгаа мэт санагдвал амттай зууш хайдаг.
Энэ үед өтгөн шоколад, кофеин агуулсан шоколад эсвэл амттай жимс нь эрч хүчийг хурдан нэмэгдүүлэхэд тустай хүнс юм.
Тиймээс жүрж шиг витаминаар баялаг жимс эсвэл шоколад идэх нь ядаргаатай үед сайн хүнс болдог.

2. Дасгалын өмнө / Нүүрс ус
Дасгалын өмнө ямар хоол идэх нь зүйтэй вэ? Дасгал хийхээс 2-3 цагийн өмнө бүхэл үр тариа, бор будаа зэрэг
эрүүл нүүрс усыг нөхөхөд тохиромжтой цаг юм.
Удаан шингэдэг уургийг хэрэглэхээс зайлсхийж, эрүүл нүүрс ус идэх нь сайн!
Дасгал хийхээс 5-10 минутын өмнө өлсөж байвал гадил эсвэл алим идэх нь бас сайн арга юм.

3. Дасгалын дараа / Эрүүл смути эсвэл тараг
Дасгал хийж дууссаны дараа 1-2 цагийн дотор уураг, нүүрс ус агуулсан хоол идэх нь зүйтэй.
Булчинг нөхөн сэргээхэд тараг, жимс эсвэл өөх тос багатай шоколадтай сүү, эрүүл смути зэрэг нь сайн.
Мөн дасгал хийх явцад алдсан хөлсийг нөхөхийн тулд ус уух нь чухал!

4. Архи уухын өмнө / Уураг
Хоосон ходоодонд архи уух нь үнэхээр муу үйлдэл юм.
Архи уухын өмнө бяслаг эсвэл тофу шиг уурагтай хоол бага ч болов идвэл
хоол боловсруулах эрхтнийг цочрохоос сэргийлж, архины биед шингэх хурдыг удаашруулах давуу талтай.

5. Цангасан үед / Өргөст хэмх эсвэл тарвас
Цангасан үед мэдээж хамгийн сайн арга бол ус уух,
Гэхдээ цангааг тайлах хүнс бас байдаг нь өргөст хэмх эсвэл тарвас юм!
Устай ногоо, жимсэнд гүзээлзгэнэ, цэцэгт байцаа зэрэг бас байдаг тул
Уснаас өөр аргаар цангаагаа тайлахыг хүсвэл өргөст хэмх эсвэл тарвас идэж үзээрэй ^^
- Мэдээлэл: Комеди.ком