2020-11-27
Дархлаагаа дэмжье, өндөгний 7 шим тэжээл
Ковид-19-ийн улмаас 'хүнсний вакцин' гэгддэг өндөгний эрэлт нэмэгдсэн. Дархлаанд сайн өндөгний 7 шим тэжээлийг мэдэж аваад эрүүл мэндээ хамгаалаарай.

Дархлаагаа дэмжье, өндөгний 7 шим тэжээл
Ковид-19-ийн улмаас 'хүнсний вакцин' гэгддэг өндөгний эрэлт дахин нэмэгдсэн байна.
Дархлаанд сайн өндөгний 7 шим тэжээл,
Одоо мэдэж аваад эрүүл мэндээ хамгаалаарай.

1. Уураг
Өндөг нь зайлшгүй амин хүчлүүдийг тэнцвэртэйгээр агуулсан өндөр чанартай уургаар баялаг юм.
Биеийн дархлааг нэмэгдүүлэхийн тулд чанартай уураг хэрэглэх нь чухал бөгөөд
Өндөг нь эдгээр хэрэгцээг хангаж чаддаг давуу талтай.
2. А аминдэм
Нэг өндөг 70 мкг А аминдэм агуулдаг бөгөөд энэ аминдэм дутагдвал
салст бүрхэвч хуурайшиж, бактери зэрэг эмгэг төрүүлэгчдийг биед нэвтрэхээс хамгаалах чадвар суларч,
томуу, амьсгалын замын халдвар зэрэг өвчин нэмэгддэг тул биед А аминдэм хэрэглэх нь маш чухал юм.
3. Д аминдэм
Нэг өндөг 70 мкг Д аминдэм агуулдаг бөгөөд энэ Д аминдэм нь наранд биеийн арьсанд үүсдэг
‘нарны аминдэм’ гэгддэг бөгөөд Ковид-19-ийн улмаас гадаа үйл ажиллагаа багасч, дотор үйл ажиллагаа уртссан
одоо үед шаардлагатай шим тэжээл гэж хэлж болно.

4. В6 аминдэм
В6 аминдэм нь дархлааны эс болох В эс, Т эсийн үүсэл, боловсроход хувь нэмэр оруулдаг гэж үздэг.
5. В12 аминдэм
В12 аминдэм нь байгалийн алуурчин эсийн идэвхжил, Т эсийн үүсэл, боловсроход тусалдаг.

6. Селен
Селен нь хамгийн алдартай антиоксидант эрдэс бодис гэгддэг шим тэжээл юм.
Өдөрт 3 өндөг идсэнээр селенийн өдөрт авах зөвлөмж хэмжээг хангаж,
дархлааны функцийг нэмэгдүүлэх давуу талтай.
7. Төмөр
Өндөгний шард агуулагдах төмөр нь дархлааг бэхжүүлэхэд ашигтай.
Ерөнхийдөө төмөр нь цус багадалтаас урьдчилан сэргийлэхэд тустай гэдгээрээ алдартай боловч дархлаанд ч сайн шим тэжээл юм.

Эх сурвалж: Комеди.ком