2024-01-19
“Хүйтэнд зүрх ч дагжина”… Зүрхний булчинг бэхжүүлэх 5 хүнс
Өвлийн хүйтэнд зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал. Зүрхний эрүүл мэндийг дэмжих 5 хүнсийг танилцуулж байна.


Өвлийн хүйтэн жавартай үед гадаа гарахдаа зүрхний өвчнөөс болгоомжлох хэрэгтэй.
Ихэвчлэн хөдөлгөөний дутагдал, таргалалт, цусны даралт ихсэх, холестерин, буруу хооллолт зэрэг нь зүрхний өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг гол шалтгаан болдог.
Зүрх нь хүний атгасан гарнаас арай том, булчингаас тогтсон эрхтэн бөгөөд
хүчилтөрөгч, тэжээлээр баялаг цусыг биеийн бүх хэсэгт эргэлдүүлэх үүрэгтэй.
Ялангуяа өвлийн улиралд агаарын температур буурч, биеийн идэвхжил, дасгал хөдөлгөөн багасдаг тул
зүрхний өвчний эрсдэл улам нэмэгддэг. Өвлийн улиралд зүрхний эрүүл мэндийг дэмжих хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулъя.

◆ Муу холестериныг (LDL) бууруулдаг хушга
Өдөрт нэг атга хушга нь муу холестерины (LDL) түвшинг бууруулдаг.
Мөн зүрхний артерийг үрэвслээс хамгаалдаг. Хушга нь уураг, эслэг,
ургамлын стерол, эрүүл өөх тос гэгддэг нэг ханаагүй тосоор баялаг байдагтай холбоотой.
Хушганы оронд бүйлс идэхэд ч ижил төстэй үр дүнд хүрч болно.

◆ Омега-3 агуулсан загас: хулд, май загас
Зүрхний эрүүл мэндэд омега-3 тосны хүчлээр баялаг хүнс хамгийн сайн.
Учир нь омега-3 тосны хүчил нь зүрхийг тогтмол цохилж, цусны даралтыг хэвийн хэмжээнд байлгахад тусалдаг.
Долоо хоногт хоёр ба түүнээс дээш удаа хулд, май загас, сельд, туна, яргай зэрэг
омега-3 тосны хүчлээр баялаг загас хэрэглэх нь үр дүнтэй.
Сардин, туна загас ч мөн адил үүрэг гүйцэтгэдэг.

◆ Цусны даралт, холестериныг бууруулдаг хар шош
Хар шош нь зүрхний эрүүл мэндэд тустай тэжээлээр дүүрэн байдаг.
Фолийн хүчил, магни, антиоксидант нь цусны даралтыг бууруулдаг.
Эслэг нь холестерин болон цусан дахь сахарын түвшинг зохицуулахад хувь нэмэр оруулдаг.
Будаа чанахдаа нэг атга хар шош хийж идэх нь үр дүнтэй.
Харин хачир болгон шошны хуурмаг хийх нь сайн бөгөөд ногоон шош, вандуй зэрэг бүх төрлийн шош сайн.
Цагаан будаа идэх нь ч мөн адил үр дүнтэй.

◆ Антиоксидантаар баялаг оливийн тос
Антиоксидант нь цусан судсыг хамгаалдаг.
Салат хийхдээ оливийн тос хийж идэх нь сайн.
Талханд түрхэж идэж болно. Хоол хийхдээ цөцгийн тос зэрэг ханасан өөхний оронд оливийн тос
хэрэглэх нь холестерины түвшинг бууруулахад тусалдаг.

◆ Зүрхний эрүүл мэндэд сайн розмарин
Розмарин нь тархи, ходоод, зүрхэнд сайн. Хоол хийхдээ давсыг багасгаж, оронд нь розмарин,
орегано, сейж, тим зэрэг төрөл бүрийн ургамлыг хэрэглэх нь үр дүнтэй.
Баялаг үнэр, зүрхийг эрүүлжүүлэх үр нөлөөг авах боломжтой.
Эх сурвалж: Комеди.ком