2021-05-18
Цэцэг эрүүл мэндэд тустай юу? Шалтгааныг олж мэдье
Цэцэг нь зөвхөн гоо үзэсгэлэн төдийгүй эрүүл мэндэд олон талын ашиг тустай. Эрт дээр үеэс эмчилгээнд хэрэглэгдэж ирсэн бөгөөд сэтгэл санааг тайвшруулж, стрессийг бууруулж, хоол хүнсэнд хэрэглэхэд биеийн эрүүл мэндийг дэмждэг.
Цэцэг эрүүл мэндэд тустай юу? Шалтгааныг олж мэдье
Гэр бүлийн сар болох 5-р сар, мөн Сарнайн өдөр, Насанд хүрэгчдийн өдөр зэрэг
хэн нэгэнд цэцэг бэлэглэх тохиолдол олон байдаг.
Гэвч цэцэг нь практик бус, үнэ өртөг багатай бэлэг гэсэн ойлголт байдаг ч
эрүүл мэндийн үүднээс харвал цэцэг нь маш сайн бэлэг байж болно.
Цэцгийг эрт дээр үеэс Дорнод, Өрнөдөд өвчин эмчлэхэд ашиглаж ирсэн.
Хятадын Гурван улсын үеийн алдартай эмч Хуа То
цэцгийн үнэртэй уут ашиглан өвчтөнүүдийг эмчилж байсан төдийгүй АНУ, Европ, Япон зэрэг орнуудад
цэцэг, мод тарьж бие бялдар, сэтгэл санааг тайвшруулах цэцэрлэгт хүрээлэнгийн эмчилгээ,
цэцгийн үнэрт тосыг бүлээн усанд нэг, хоёр дусал дусааж усанд орох эсвэл үнэрт тосны үнэрийг шууд үнэрлэж
сэтгэл санааг тайвшруулах үнэрт эмчилгээ, цэцгийн шүүсийг хольж ууж эмнэлгийн эмчилгээ хийх Бак эмчилгээ хүртэл
цэцгийг ашигласан олон төрлийн эмчилгээний аргууд байдаг.
Мөн хүн цэцэг харахад л тархи нь тогтворжиж, сайхан үнэр үнэрлэхэд бие, сэтгэлийн стресс тайлагддаг зэрэг
цэцгийн өгдөг ашиг тусын талаар тоо томшгүй олон судалгааны үр дүн байдаг.
Ялангуяа үзэсгэлэнтэй цэцгийн баглаа, цэцгийн сагс бэлэглэх эсвэл авах үед
хараагаар цэцгийн гоо үзэсгэлэнг,
үнэрлэх мэдрэхүйгээр үнэрийг мэдэрч, аз жаргал, сэтгэл ханамж нэмэгддэг нь юутай ч харьцуулшгүй.
Үүгээр дуусахгүй. Цэцгийг мөн хоол хүнсэнд хэрэглэдэг.
Төрөл бүрийн витамин, антиоксидант агуулсан цэцэг нь биеийн эрч хүчийг хадгалж,
хөгшрөлтийг удаашруулахад тусалдаг.
Мөн эмэгтэй хүний даавар ихээр агуулдаг тул сарын тэмдгийн өвдөлт, цэвэршилтийн үед тус болно.
Цэцгийг халуун усанд хандлаж цэцгийн цай уух аргаар хялбархан ашиглаж болно!
Үзэсгэлэнт цэцэг нь нойргүйдлийг намдаахад тусалдаг гэдэг.
Тиймээс урт хугацаанд үргэлжилсэн COVID-19 тахлын үед
гэртээ тавьсан цэцэг, ургамлаар сэтгэл гутралыг намдааж, биеийн хоргүйжүүлэх үйл ажиллагаанд туслах нь ямар вэ?
Эх сурвалж: Комеди.ком