2024-04-04
Эрүүл өдрийн нойрны ашиг тусыг олж мэдэх
Өдрийн нойр нь зүрхний өвчний эрсдлийг бууруулж, оюун санааг сэргээж, биеийг хэлбэртэй байлгаж, сурах, дурсах чадварыг сайжруулж, бүтээлч байдал, бүтээмжийг нэмэгдүүлж, сэтгэл санааг сайжруулж, стрессийг бууруулдаг.

Эрүүл өдрийн нойрны ашиг тусыг олж мэдэх
Өдөр ирэх тусам дулаарч, хоолны дараа нойрмоглох нь элбэг болдог. Өдрийн нойр нь ерөнхий эрүүл мэнд, бүтээмжийг нэмэгдүүлэхэд тусалдаг тул олон газар үүнийг зөвлөдөг.
Тиймээс өнөөдөр бид өдрийн нойрны давуу талуудыг авч үзэх болно.

1. Зүрхний өвчний эрсдэл буурдаг
Нэгэн судалгаагаар өдрийн нойр авдаг хүмүүс өдрийн нойр авдаггүй хүмүүсээс зүрхний шигдээс, цус харвалт, зүрхний дутагдалд орох магадлал 48%-иар бага байдаг болохыг тогтоожээ.
2. Оюун санаа сэргэдэг
АНУ-ын Сансрын нислэгийн агентлагийн судалгаагаар өдрийн нойр авсан нисгэгчдийн сэрүүн байдал өдрийн нойр аваагүй нисгэгчдээс өндөр байжээ. Мөн АНУ-ын шилдэг их сургуулиудын нэг болох Харвардын их сургуулийн судлаачдын баг 20 минут л өдрийн нойр авсан тохиолдолд шөнийн ээлжийн ажилчдын эрч хүч сайжирдаг болохыг тогтоожээ.
Мөн өөр нэг жижиг судалгааны багийн хийсэн судалгаагаар оролцогчид 10 минут л өдрийн нойр авсан тохиолдолд оюун санаа нь илүү сэргэг болсон мэт санагдсан гэж тайлбарлажээ.

3. Биеийн галбирыг хадгалах
Эмэгтэйчүүдэд хийсэн судалгаагаар нойр дутагдалтай эмэгтэйчүүд нэмэлт сахар, тослог хоол хүнс, кофеин их хэрэглэх магадлал өндөр байдаг болохыг тогтоожээ.
Нойр дутагдал нь өлсгөлөнг өдөөж, цатгалан байдлыг илтгэх дааврын дохиог дарангуйлдаг гэж үздэг бөгөөд энэ нь хэт их идэхэд хүргэдэг гэж дурджээ.
4. Сурах, дурсах чадвар сайжирдаг
Австралийн нэгэн судалгаагаар өдрийн нойр авснаар сэтгэцийн ядаргаа арилдаг болохыг мэдэрч болох бөгөөд үүнээс илүү удаан хугацаагаар өдрийн нойр авсан тохиолдолд бие сулрах мэдрэмж төрөх нь элбэг боловч тархины чадварыг дэмжих нөлөө нь илүү удаан үргэлжилдэг болохыг тогтоожээ.
Иймээс өдрийн нойр авдаг хүмүүс аваагүй хүмүүсээс өдөр тутмын тархины үйл ажиллагааны түвшин өндөр байдаг тухай олон судалгааны үр дүн байдаг.
5. Бүтээлч байдал сайжирдаг
Өдрийн нойр авсны дараа бүтээлч байдалтай холбоотой тархины баруун тал бөмбөрцгийн үйл ажиллагаа огцом идэвхждэг бөгөөд энэ нь тархины үйл ажиллагааг хянасан үр дүнгээр илэрсэн.
Өмнөх судалгаагаар удаан хугацаагаар өдрийн нойр авсан хүмүүс нүдний хурдан хөдөлгөөнөөр тодорхойлогддог REM нойронд ордог болохыг тогтоосон бөгөөд энэ нь бүтээлч үг тайлах даалгаварт илүү сайн үр дүнд хүргэсэн байна.

6. Бүтээмж нэмэгддэг
Ажлын байран дахь үдээс хойшхи өдрийн нойр нь ажлын гүйцэтгэлийг бодитоор сайжруулдаг гэдэг нь мэргэжилтнүүдийн нийтлэг санал юм. Богино хугацааны нойр нь үдээс хойш уух нэг аяга кофеноос хамаагүй илүү үр дүнтэй байдаг.
7. Сэтгэл санаа сайжирдаг
Нойр дутагдалтай үед уур уцаартай болох нь гарцаагүй. Ийм үед богино хугацааны нойр нь сэтгэл санааг хамаагүй дээрдүүлдэг болохыг харуулсан тоо томшгүй олон судалгааны үр дүн байдаг.

8. Стрессийг арилгадаг
Өдрийн нойр авсны дараа инээмсэглэх шалтгаануудын нэг нь тайвшруулах нөлөө юм.
Хэдийгээр унтаж чадаагүй ч гэсэн судалгааны үр дүнгээр орчиндоо богино хугацаанд амрах нь үнэндээ унтсан эсэхээс үл хамааран амрах нөлөөтэй байдаг.
Эх сурвалж: Комеди.ком