2026-05-25
Ортостатик гипотензийн шинж тэмдэг болон шалтгааны талаар мэдэж авцгаая
Ортостатик гипотензийн шинж тэмдэг, шалтгаан, урьдчилан сэргийлэх арга болон өөрийгөө оношлох жагсаалтыг танилцуулж байна.

Сайн байна уу.
Vibe гоо сайхны мэс заслын эмнэлэг байна.
Ортостатик гипотензи (босох үеийн даралт багасах) нь босох үед
цусны даралт хэвийн бус хэмжээгээр буурч,
тархины цусан хангамж түр зуур багасдаг өвчин юм.
Харьцангуй түгээмэл тохиолддог ч сайн мэдэхгүйгээс болоод
танихгүй хүмүүс олон байдаг.
Цус багадалтын шинж тэмдэгтэй төстэй байдаг тул олон хүмүүс
ортостатик гипотензийг цус багадалттай андуурдаг.

[Ортостатик гипотензийн шинж тэмдэг]
Гэнэт босох үед илэрдэг бөгөөд,
буцаад хэвтэхэд удалгүй намддаг.
Тархины өвчин хавсарсан тохиолдолд тухайн өвчний шинж тэмдэг илрэх ба,
ямар нэгэн өвчин байхгүй үед ихэвчлэн
толгой өвдөх, хүзүү хөших, бие сульдах, толгой эргэх, дотор эвгүйрхэх,
шээс эсвэл өтгөн гармаар санагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

[Ортостатик гипотензийн шалтгаан]
✔ Шалтгаан тодорхойгүй
✔ Эм тариа (даралт бууруулах эм, сэтгэцийн өвчний эм)
✔ Чихрийн шижин
✔ Архаг архидалт
✔ Ревматизм
Энэ мэтчилэн янз бүрийн шалтгаан болон суурь өвчнүүд байдаг.

[Ортостатик гипотензиэс урьдчилан сэргийлэх арга]
✔ Архинаас татгалзах
✔ Хангалттай унтаж амрах, давсны хэрэглээг зохицуулах
✔ Гэнэт босдог зуршлаа хаях
✔ Удаан хугацаагаар зогсох тохиолдолд шахагч оймс өмсөх
Шинж тэмдэг илэрсэн болгон эмчилгээ хийлгэхгүй бөгөөд
шалтгаан болж буй өвчнийг илрүүлэх шинжилгээ хийж, үүсгэгч хүчин зүйлийг олдог.
Тиймээс шинж тэмдэг сайжрахгүй байгаа тохиолдолд эмчтэй
зөвлөлдөж, даралт багасахаас сэргийлэх
эм уух эсэхээ шийдэх хэрэгтэй.

[Өөрийгөө оношлох check list]
✔ Сууж эсвэл хэвтэж байгаад гэнэт босоход толгой эргэдэг.
✔ Толгой эргэхтэй зэрэгцэн түр зуур нүд харанхуйлдаг.
✔ Шинж тэмдэг хүчтэй илэрч, буцаад хэвтэхэд удалгүй зүгээр болдог.
✔ Ойр ойрхон толгой эргэж, толгой хүнд оргидог.
✔ Хүндэрсэн үед амьсгал давчдах, ухаан алдах зэрэг тохиолдол гарч байсан.
Дээрх зүйлсээс 3-аас дээш нь таарч байвал ортостатик гипотензи байх
магадлалтай тул эмнэлэгт хандаж
нарийвчилсан шинжилгээ хийлгэхийг зөвлөж байна.

