Rebeauty

2021-12-28

Чийгшүүлэгч гар ариутгагч сонгох зөвлөмж

Энгийн гар ариутгагч нь арьсыг хуурайшуулж, цочроодог тул чийгшүүлэгчтэй гар ариутгагч сонгох зөвлөмжийг хүргэж байна.


Чийгшүүлэгч гар ариутгагч сонгох зөвлөмж

Юуны өмнө, ердийн гар ариутгагч нь арьсыг цочроодог шалтгаан нь
гар ариутгагчид агуулагдах спиртийн найрлага нь
арьсны хамгаалалтын давхаргыг гэмтээж, арьсыг хуурайшуулдагтай холбоотой байдаг.

Экземтэй эсвэл мэдрэмтгий арьстай хүмүүсийн хувьд
үрэвсэл улам хүндэрч, хуурайшиж, улайлт, хаг, цочрол зэрэг шинж тэмдгүүд
улам дордох магадлалтай тул гар ариутгагч хэрэглэсний дараа тусад нь чийгшүүлэх нь зүйтэй гэж зөвлөдөг.



Эдгээр асуудлууд үүссэнтэй холбогдуулан сүүлийн үед гар ариутгагч нь чийгшүүлэгчтэй
олон бүтээгдэхүүн гарч ирж байгаа гэсэн.
Сайн чийгшүүлэгч гар ариутгагч сонгох зөвлөмжүүдийг хамтдаа сонирхоцгооё.




Нэгдүгээрт, 60% спирт хангалттай.
Найрлага нь бичил биетнийг устгахад үр дүнтэй этилийн спирт агуулсан байх нь зүйтэй бөгөөд
спиртийн агууламж 60-95% хооронд байх нь тохиромжтой гэж үздэг.

Хоёрдугаарт, спиртийг орлох бензалконийн хлорид
Хэрэв таны арьс мэдрэмтгий бол спиртийн найрлагыг орлох бензалконийн хлорид агуулсан
гар ариутгагч хэрэглэх нь бас нэг арга юм.
Гэхдээ энэ найрлага нь спирт шиг халдварт бичил биетнийг устгадаггүй ч
Ковид-19-ийг идэвхгүй болгох чадвартай тул гар ариутгагч болгон ашиглах боломжтой бөгөөд
арьсыг бага цочроож, шатамхай бус гэсэн давуу талтай.





Гуравдугаарт, сквален, глицерин, кокосын тос агуулсан гар ариутгагч хэрэглэх
Сквален, глицерин, кокосын тос зэрэг нь усыг татаж, чийгийг хадгалахад
тусалдаг найрлагууд бөгөөд гар ариутгагчид агуулагдсан бол
чийг, чийгшлийг хадгалахад тустай байж болно.

Дөрөвдүгээрт, үнэртнээс зайлсхийх
Үнэртэн нь цочрол үүсгэж болзошгүй тул экземтэй эсвэл мэдрэмтгий арьстай хүмүүс үүнээс зайлсхийх нь зүйтэй.
Учир нь нэгэнт гэмтсэн арьсны хамгаалалтын давхарга нь экземийг улам хүндрүүлж болно.




Бид бүгд Ковид-19-ийг хамтдаа даван туулцгаая. Амжилт хүсье :-)

Эх сурвалж: Комеди.ком



Like