2026-05-25
Зүсэлттэй давхраа (Давтан хагалгаа)
Зүсэлттэй давхраа болон нүдний хэлбэр засах давтан хагалгааны бодит жишээ. Тэгш бус байдлыг засаж, илүү тод харцтай болгосон үр дүн.

* Үндсэн мэдээлэл
· 10-аад насны эрэгтэй
· Ойролцоогоор 1 жилийн өмнө зүсэлттэй нүдний хэлбэр засах хагалгаа хийлгэсэн (+)
· Гол гомдол: Нүдний хэлбэр засах хагалгаа хийлгэсэн боловч хэтэрхий натурал болохоор хагалгааны өмнөхөөс нэг их ялгаа алга.. Мөн тэгш бус нүдээ засуулмаар байна.
* Зөвлөгөө
1. Зүсэлттэй нүдний хэлбэр засах хагалгаа хийлгэсэн тул хагалгааны өмнөхөөс нүд нээх хүч сайжирсан байгаа боловч, хэтэрхий натурал байгаагаас нүд томрох үр нөлөөг мэдрэхгүй байна гэж хэлсэн.
2. Зүүн баруун талын тэгш бус байдал санаа зовоож байгаа тул хамт шийдвэрлэхийг хүссэн.
3. Төхөөрөмжөөр шугам гаргаж үзэхэд унжсан арьс их, арьс зузаан талдаа тул амархан тавигдах магадлал өндөр байна. Зүсэлттэй давхрааны давтан хагалгаагаар шугамыг бат бөх бэхлэхээр төлөвлөсөн.
* Төлөвлөгөө
Зүсэлттэй давхраа (Давтан хагалгаа)

* Хагалгааны дараах явц
1. Эрэгтэй хүмүүсийн хувьд давхраатай болохоор төрх нь хэтэрхий нялуун харагдах болов уу гэж их санаа зовдог тул аль болох нарийн хийлгэхийг хүсэх тохиолдол их байдаг.
2. Гэвч хэтэрхий нарийн хийвэл хагалгааны өмнө ба дараах ялгаа бага байж, хагалгааны үр дүнг мэдрэхгүй, эцэст нь давтан хагалгаагаар шугамаа өндөрсгөх тохиолдол их байдаг.
3. Хагалгааны дараа шууд бага зэрэг харагдахуйц дотор давхраа хийх нь хадгалагдах хугацаа урт, сэтгэл ханамж өндөр байдаг гэдгийг анхаарвал зохистой.
4. Давтан хагалгаагаар нүд томорсон тул илүү загварлаг, цэвэрхэн харагдаж байна :) Хаван нь ахиад жаахан буувал хэтэрхий хиймэл биш натурал шугам гарна гэж бодож байна.




Зөвлөгөө болон хагалгааг гоо сайхны мэс заслын мэргэжлийн эмчээс!
Баялаг туршлагаас ундрах VIBE
Vibe гоо сайхны мэс заслын эмнэлгийн ерөнхий эмч Ю Юн Мүн
Хагалгааны дараа цус алдалт, үрэвсэл, халдвар, тэгш бус байдал зэрэг үүсэж болох хүндрэл болон гаж нөлөө нь хувь хүнээс хамаарч өөр өөр байж болох тул анхаарал болгоомж хэрэгтэй.